Дархан-Уул аймагт шинээр ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө

Дархан-Уул аймагт шинээр ирсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө


Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт 2014 онд 1.8 тэрбум, 2014 онд 74 сая төгрөгний Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангасан бол энэ удаа 66.3 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө. Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн оношлогооны чадавхийг дэмжиж, Гос-Хот ӨЭМТ, Шарын гол СЭМТ –д зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, өвчтөний Монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос, Пульсоксиметр, Дефибрилятор, УВЧ зэрэг аппарат тоног төхөөрөмж, Нэгдсэн эмнэлэгт дээрхи тоног төхөөрөмжөөс гадна  Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинетад Зөөврийн ЭХО аппаратыг тус тус хүлээлгэж өгөв.
Энэхүү үйл ажиллагаанд АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир, ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр нар оролцсож,  ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнг танилцуулав. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн  шинэчлэл хийснээр  эмчилгээ, үйлчилгээнд шинэ технологи нэвтэрч, тухай тусламжаар 3-р шатлалын эмнэлэгт явуулах иргэдийн урсгалыг 57.5% бууруулсан байна.


Тухайлбал  цөс, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар 15%, бөөрний цус шүүх Гемодиалез эмчилгээгээр 90.4%, сүрьеэгийн олон эмийн дасал тодорхойлох  Жениэксперт оношлогоо 100%, уян дурангийн оношлогоо, эмчилгээ 15%, Зөөврийн Рентген ашиглаж гэмтлийн мөчдийн түгжээт хадаас хийх мэс заслаар 100% урсгалыг бууруулсан ба чих хамар хоолойн оношлогоо, эмчилгээний аппаратаар эмчилсэн өвчлөлийн эрүүлжилт 60.8%, яаралтай тусламжийн  машин нэмэгдэж, тоног төхөөрөмж сайжирснаар 30 минутаас дээш хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээ 21.6 болж 9,8 минутаар буурсан, цусны банкны гүн хөлдөөгчтөй болсноор цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, хадгалалт сайжирсан ба зөвхөн аймгийн нэгдсэн эмнэлэг төдийгүй бусад аймаг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг хангадаг болсон зэрэг үр дүнтэй үйл ажиллагаа болжээ.
Цаашид лабораторийн шинжилгээний аппаратуудыг ажиллуулахад эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг 25% бууруулсантай холбоотой урвалж, оношлогооны зардал хүрэлцэхгүй байгааг аймгийн удирдлагуудад танилцуулж, анхаарал хандуулахыг хүсэв. Аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн тасралтгүй ажиллуулахад жилдээ 403 сая төгрөг шаардлагатай бөгөөд  энэ онд 192 сая төгрөг буюу 47.6% -ийг л төсвөөс санхүүжүүлэх боломжтой юм байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл