Хөдөө орон нутагт тоног төхөөрөмж гардууллаа

Хөдөө орон нутагт тоног төхөөрөмж гардууллаа


Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэгдэж буй “Шинэ коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай” суурин дижитал рентген аппарат аппаратуудыг дараах эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байна.

Үүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 1 ширхэг 256.3 сая төгрөгийн өртөг бүхий бүхий рентген аппарат, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт 108.9 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн дижитал рентген аппарат 1 ширхэг, Хөвсгөл аймгийн Хатгал сумын Эрүүл мэнтийн төв, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд тус бүр 18.9 сая төгрөгийн өртөг бүхий Зөөврийн ЭХО аппарат хүлээлгэн өгч байна.

Тус аппаратуудын хувьд харалт хийх боломжтойгооро давуу талтай болж байгаа. Энэ Флюороскопийн аппарат болон рентген аппарыг нэгтгэсэн үзүүлэлт юм.


Холбоотой мэдээ, мэдээлэл