Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хуралдлаа

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хуралдлаа


Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо өнөөдөр хуралдаж 18 асуудлыг авч хэлэлцлээ. Өнөөдрийн хурлаар эмнэлгүүдэд “Эерэг хандлага-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ”  аянг зохион байгуулах ажлын удирдамж, журмын төсөл, Эрүүл мэндийн ажилтан нарт ёс зүйн сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулах, Сувилагчийн ёс зүйн кодекс боловсруулах талаар хэлэлцлээ.

Мөн хурлаар 4 Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.
Иргэд, төрийн байгууллагаас ирсэн 5 өргөдөл, гомдлыг авч хэлэлцэж, шийдвэрлэлээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл