Халдвар судлагч эмч нарыг “Сургагч багш” бэлтгэх дадлага сургалтад хамрууллаа

Халдвар судлагч эмч нарыг “Сургагч багш” бэлтгэх дадлага сургалтад хамрууллаа


Дэлхий дахинд дэгдээд байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 давлагаа эхэлж түүнтэй тэмцэх арга хэмжээг яаралтай авах хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахлын үед эрүүл мэндийн ажилтан хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж, тайлах, халдвараас сэргийлэх давтан сургалтыг тогтмол зохион байгуулж байна

2020 оны 8-р сарын 6-7-ны өдрүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн халдвар судлагч эмч нарыг “Сургагч багш” бэлтгэх дадлага сургалтад хамрууллаа.


Холбоотой мэдээ, мэдээлэл