Төв аймгийн Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой боллоо

Төв аймгийн Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой боллоо


Баярын арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын ахмад буурлууд, алдар гавьяатнууд, өнөөдөр энэ салбарт ажиллаж буй нийт ажиллагсадын төлөөлөл 270 гаруй хүн оролцож, үйл ажиллагаа төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан байна. Эрүүл мэндийн салбарын түүхэн үйл явдлыг баримтжуулах зорилгоор “Эрүүл энхийн наран” баримтат кино, “Төв аймгийн Эрүүл мэндийн салбар – түүхт 90-н жил “ түүхэн гэрэл зургийн цомог бүтээж, ЭМС-90 түүхэн үзэсгэлэнг зохион байгуулж нийтийн хүртээл болголоо.
 
Түүхэн ойд зориулсан баярын хуралд ЭМГ-ын дарга Ч.Алтантуул “Эрүүл мэндийн салбар 90 жилд” илтгэл тавьж, төрийн дээд одон медаль, Засгийн газрын болон нутгийн удирдлагын байгууллага, Засаг дарга нарын шагналаар шагнагдсан 160 гаруй хүний төлөөлөл 68 хүнд шагналыг гардуулан баяр хүргэсэн байна.
 
Баярын хүндэт зочид төлөөлөгчид болон эрүүл мэндийн салбарын ажилллагсдад зориулан АНЭ, ЭМГ, Өрх, сумдын ЭМТ-ийн ажилтнуудын төлөөлөл болох 48 хүний 26 урлагийн номер бүхий 2 цагийн хүндэтгэлийн концертийг МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, МУСТА балетмастер С.Алтансэлэм, дуучин В.Баттулга нар найруулан МҮОНТ-ийн хөтлөгч МУСГЗ Т.Цоодол хөтлөн хоёр удаа тогложээ.
 
Эрүүл мэндийн салбарын 90-н жилийн ойг тохиолдуулан салбарын хамгийн хамгийн 9-н алдартанг шалгаруулан өргөмжилсөн. Хамгийн олон жил салбарыг удирдсан даргаар Д.Очирбат, хамгийн олон жил хөдөө ажилласан их эмчээр С.Хүрэлтогооч, багийн бага эмчээр С.Буянбаатар, хамгийн олон удаа алсын дуудлаганд явсан их эмчээр Ц.Жамбалсүрэн, хамгийн шилдэг сувилагчаар Ч.Цэцгээ, манлай жолоочоор Д.Ганбат, хамгийн олон жил ажилласан асрагчаар Б.Байгалмаа, хамгийн олон жил ажилласан эм найруулагчаар Б.Хаянхярваа нар тус тус шалгарчээ.
 
Эрүүл мэндийн салбарын 90-н жилийг угтан зарласан тохилог орчин бүрдүүлэх болзолт уралдаан, түүхэн үзэсгэлэнгийн шилдгүүдийг шалгаруулан өргөмжлөл зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, монитор болон мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл