ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕД ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАНА

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕД ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАР ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАНА


Энэ жил улирлын томуугийн үе Коронавируст халдварын цар тахалтай давхцаж байгаа тул ТТӨ-өөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг 9 сард дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч, сувилагчийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалт, тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж судлан, түргэвчилсэн үнэлгээг хийсэн.
Түргэвчилсэн үнэлгээний үр дүнд тулгуурлан үйл ажиллагааны төлөвлөлтийг ЭМЯ-ны Эрүүл мэндийн улсын албаны Тохиолдлын Удирдлагын Тогтолцооны хариу арга хэмжээ болон нөөцийн баг хамтран хийж, төлөвлөлтийн дагуу хэрэгжилтээ зохион байгуулж эхлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлын тасгийн 6 эмч, 12 сувилагчийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн 6 дүүргийн Нэгдсэн эмнэлг, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт ажиллуулж эхэллээ. Эдгээр эмч, сувилагч нар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахын зэрэгцээ эмч, сувилагч нарыг ажлын байран дээр нь дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.   Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах чиглэлээр дүүрэгт ажиллах эмч, сувилагч нар 2 сарын хугацаанд ажиллангаа суралцах ажлын байрны сургалтыг дүүргийн эмч, сувилагч нарт явуулна. Ажиллангаа суралцах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 6 дүүрэгт ажиллах 6 эмч үндсэн багш, 12 сувилагч туслах багшаар ажиллана.
 
Өнөөдрийн уулзалтаар яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний бэлэн байдлын түргэвчилсэн үнэлгээний үр дүн, түүнд тулгуурлан цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөлт, уялдааны талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Тохиолдлын удирдлагын тогтолцооны менежер О.Чимэдсүрэн танилцууллаа.
 
Бодлого эрхзүйн баримт бичгийн хэрэгжилт, ажиллангаа суралцах эмч нарт зориулсан “Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн үеийн тусламж, үйлчилгээ” сургалтын хөтөлбөр, сувилагч нарт зориулсан “Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэгийн сувилахуйн тусламж, үйлчилгээ” сургалтын хөтөлбөрийн талаар ЭТГ-ын Уламжлалт Анагаах Ухааны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, ЭТГ-ын мэргэжилтэн Ө.Энхмаа, эмнэлгийн мэргэжилтний ажиллангаа суралцах журмын төслийг ЭМХТ-ийн мэргэжилтэн Б.Алтантулга нар танилцуулав.   
Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн багтай нягт хамтран ажиллах, ялангуяа ТТӨ-ний үед эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай үзүүлэхэд онцгой анхаарахыг зөвлөмж болгов.     
 

Холбоотой мэдээ, мэдээлэл