Эрүүл мэндийн улсын албаны ТТӨ-ийн баг уулзалт хийлээ

Эрүүл мэндийн улсын албаны ТТӨ-ийн баг уулзалт хийлээ


Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг 9 сард дүүргийн НЭ, ЭМТ-ийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч, сувилагчийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалт, тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж судлан, түргэвчилсэн үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээний үр дүнд тулгуурлан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төлөвлөлтийг хийж, төлөвлөлтийн дагуу хэрэгжилтээ зохион байгуулж эхлээд байна.
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хийсэн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээний үр дүн, түүнд тулгуурлан цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөлт, уялдааны талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Тохиолдлын удирдлагын тогтолцооны менежер О.Чимэдсүрэн танилцууллаа.

Бодлого эрхзүйн баримт бичгийн хэрэгжилт, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт, бэлэн байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх, ажиллан суралцах хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээний талаар ЭТГ–ын УАУХ-ийн дарга С.Жаргалсайхан, мэргэжилтэн Ө.Энхмаа нар нийслэлийн 9 дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийв.
Мөн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийн дагуу тулгамдсан асуудлыг  зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар шийдвэрлэх, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагын дэмжлэгтэй шийдвэрлэх ямар асуудлууд байгааг эрэмбэлэн танилцуулж, санал солилцов.  
Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн багтай нягт хамтран ажиллах, ялангуяа ТТӨ-ний үед эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай үзүүлэхэд онцгой анхаарах чиглэл өглөө.    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл