ҮОЭТ-ийн цөмийн оношлогооны ПЭТ-СТ, циклотроныг ашиглалтанд оруулах ажлыг богино хугацаанд дуусгана

ҮОЭТ-ийн цөмийн оношлогооны ПЭТ-СТ, циклотроныг ашиглалтанд оруулах ажлыг богино хугацаанд дуусгана


ҮОЭТ-ийн цөмийн оношлогооны ПЭТ-СТ, циклотроныг ашиглалтанд оруулах талаар Эрүүл Мэндийн Дэд сайд Ш.Анхмаа гүйцэтгэгч Самсунг компаны дэд ерөнхийлөгч И Беомсунг нар оролцсон цахим хурал боллоо.  
Ковид-19 өвчний улмаас төлөвлөгдсөн ажлууд саатсан хэдий ч Монголд шинээр нэвтрүүлж байгаа оношлогоо эмчилгээний технологийг богино хугацаанд чанартай дуусгаж хүлээлгэн өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Тиймээс эрүүл мэндийн дэд сайд Самсунг Си энд Ти компанийнханд хандаж өдөр бүрийн гүйцэтгэсэн ажилд хяналт тавьж өдөр бүр ажлын явцын талаар мэдээлж ажиллахыг хүслээ. БНСУ- ын гүйцэтгэгч Самсунг Си энд Ти компани хариуцсан ажлаа богино хугацаанд чанартай дуусгаж хүлээлгэн өгнө гэдгээ илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ, мэдээлэл