“COVID-19 халдварын лабораторийн бэлэн байдал, сорьц авалт, халдвартай материал тээвэрлэх нь” сэдэвт сургалт Сэлэнгэ аймгийн сумдад зохион байгуулагдаж байна

“COVID-19 халдварын лабораторийн бэлэн байдал, сорьц авалт, халдвартай материал тээвэрлэх нь” сэдэвт сургалт Сэлэнгэ аймгийн сумдад зохион байгуулагдаж байна


Засгийн газрын 2017 оны 11 тоот “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, ЭМС-ын 2020 оны 19 тоот албан даалгавар, 2020 оны 269 тоот “Коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээний түр зааврыг хэрэгжүүлэх зорилгоор “COVID-19 халдварын лабораторын бэлэн байдал, сорьц авалт, халдвартай материал тээвэрлэх” сэдэвт сургалтыг 2020 оны 10 сарын 8-наас 19-ны хооронд Эрүүл мэндийн газраас бүсчлэн зохион байгуулж байна.

Сургалтанд эрүүл мэндийн байгууллагуудын дарга, лабораторийн эмч, лаборант, ахлах сувилагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургагч багшаар ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хөтөл, Цагааннуур бүсийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтанд хамрагдсан ба ирэх өдрүүдэд Ерөө, Мандал, Сүхбаатар бүсүүдэд ажиллах юм.

Сургалт хийгдсэнээр Шинэ корона вирусын сорьц авах ойголт, мэдлэг, чадвар бүх шатанд нэмэгдэж, бэлэн байдал хангагдах үр дүнтэй.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл