Эрүүл мэндийн салбарын урт болон дунд хугацааны бодлого, хөгжлийн чиглэлийг танилцууллаа

Эрүүл мэндийн салбарын урт болон дунд хугацааны бодлого, хөгжлийн чиглэлийг танилцууллаа


Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн яамны газар, хэлтсүүдийн танилцуулга эхэлж, Бодлого төлөвлөлтийн газраас “Салбарын хөгжлийн бодлого төлөвлөлт”-ийн талаар танилцуулга хийв.
Улсын Их Хурлаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг батлаад байгаа бөгөөд  “Төрөөс эрүүл  мэндийн талаар баримтлах бодлого (2017-2026)”-ын баримт бичиг нь  эдгээр урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдан хэрэгжих юм. 
Салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, энэхүү шинэчлэлийг дэмжсэн нөөцийн бодлого буюу санхүүжилт, хөрөнгө оруулалт, хүний нөөц, эм зүй, эрүүл мэндийн технологи, хагас бие даасан засаглалыг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг танилцууллаа.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл