1800-0119 дуудлагын төв

1800-0119 дуудлагын төв


1800-0119 дуудлагын төв ашиглалтад орсноор цаг захиалгын үйлчилгээг авахаар эмнэлэгт биеэр ирдэг хүмүүсийн тоо 86 хүртэл хувиар буурсан байна.
1, 3-р эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв , Гэмтэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дотоод цаг захиалгын утсанд ирдэг ачаалал дунджаар 54 хувиар буурсан  байна. Харин Хавдар судлал, халдварт өвчин судлалын үндэсний төвийн дотоод цаг захиалгын ачаалал буураагүй хэвээр гарчээ. Дүүргийн эмнэлгүүдийн тухайд Баянгол 86 хувь, Баянзүрх 82 хувь, Хан-Уул 62 хувь, Сүхбаатар 66 хувь, Чингэлтэй дүүргийн ЭМТ-д 25 хувиар тус тус ачаалал буурсан байна.Харин Сонгинохайрхан дүүргийн ЭМТ-ийн ачаалал буураагүй байна.

Иргэд заавал эмнэлэгт очилгүйгээр 1800-0119 дугаарт холбогдож анхан шатны зөвлөгөө болон цаг захиалгын үйлчилгээг авах боломж байгаа.  Эхний ээлжид цаг захиалгын 1800-0119 дугаарт ЭМЯ-ны харьяа есөн төрөлжсөн төв эмнэлэг, дүүргийн зургаан эмнэлэг холбогдоод байсан бол өнөөдрөөс 21 аймгийн нэгдсэн эмнэлэг холбогдоод байгаа юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл