Дарханчууд эрүүл мэндийн салбарынхандаа анхаарлаа хандуулав

Дарханчууд эрүүл мэндийн салбарынхандаа анхаарлаа хандуулав


        Дархан-Уул  аймагт  Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотой  “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, тархалтыг буурууллах тухай” Аймгийн Засаг даргын захирамж гарч эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна.  Нөхцөл байдалтай уялдуулан Аймгийн Засаг дарга А.Энхболд, НХХ-ийн дарга Д.Тунгалагтамир, ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нар нэгдсэн эмнэлгийн халдварт, хүүхэд, яаралтай тусламжийн тасгууд, Медстоб, Гэрэлтэй, Аминхолбоо ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

     Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрчимт эмчилгээнд зориулж, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, отсос, Памп, пульсоксиметр зэрэг тоног төхөөрөмжид 18 сая төгрөг, яаралтай тусламжид  хүүхдийн  хяналтын Мониторт 3 сая төгрөг, нийт 21 сая төгрөгийг Засаг даргын нөөцийн хөрөнгөнөөс гаргах асуудлыг шийдвэрлэв. Мөн хүнд өвчтөний эм тариаг бэлэн байлгах, эмийн сангуудыг шаардлагатай эм тариагаар хангах, үнийг нэмэхгүй байх, түргэний машиныг стандартын дагуу тоноглох тоног төхөөрөмжийн тооцоог хийх, ӨЭМТ-ийн тулгамдсан асуудлуудыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо..

   Ачаалалтай ажиллаж байгаа эмнэлгийнхэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжиж сайн санааны “Халуун сэтгэл аян” өрнүүлснээр  “Нүүдэлчин” эмнэлэг халуун хоол цай, Моносын салбар компаныхан дархлаа сэргээх цай, ундаа, ЭМГ-ынхан бичгийн хэрэгслээр тус тус дэмжлэг үзүүлээд байна. Ийнхүү  Дарханчууд бүх нийтээрээ Улаанбурхан өвчнөөс сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна

Холбоотой мэдээ, мэдээлэл