ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.


   Бүсийн ониошилгоо эмчилгээний төвийн эм,ч мэргэжилтнүүдийн дунд “ЭМЧ СУДЛААЧ-2016” сэдэвт онол практикийн бага хурлыг  зохион байгууллаа. 

   Энэхүү хурлаар  хэлэлцүүлсэн илтгэлүүд   нь цаг үеэ олсон,  асуудал дэвшүүлсэн, шинэлэг санал, санаачлага агуулсан, сонирхолтой,  эмнэл зүйн нотолгоонд суурилсан  судалгааны бүтээлүүд болж чадсанаараа онцлог байв.  

     Илтгэлүүдийг байр эзлүүлэхэд нэгдүгээр байранд Мэс заслын клиникийн зөвлөх эмч С.Энхбаяр, их  эмч Н.Баярсайхан нарын  “ӨВ.БОЭТӨВД ХИЙГДСЭН ДУРАНГЫН АРГААР  ЦӨСНИЙ ХҮҮДИЙН АВАХ МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” илтгэл,  хоёрдугаарт  Зүрх судасны их эмч Б.Хоролсүрэн, Нийгмийн даатгалын эмч А.Эрдэнэтунгалаг нарын “ИДЭР НАСНЫ ЗАЛУУЧУУДЫН ДУНД АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ НЬ АРТЕРИЙН ДАРАЛТ  ИХДЭХ ӨВЧИН БА ТҮҮНИЙ ХҮНДРЭЛД НӨЛӨӨЛӨХ НЬ”илтгэл гуравдугаарт Нүдний их эмч Г.Бямбасүрэнгийн “АРВАЙХЭЭР СУМЫН ЕБСУРГУУЛИЙН СУРАГЧДЫН РЕФРАКЦИЙН ГАЖГИЙГ СУДЛАЖ, ҮР ДҮНГ ТООЦСОН НЬ” илтгэлүүд эхний гурван байранд шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа. 

Холбоотой мэдээ, мэдээлэл