"АГААРЫН БОХИРДОЛТ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ НЬ " СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"АГААРЫН БОХИРДОЛТ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ НЬ " СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


    Агаарын бохирдолтын талаарх судалгааны дүгнэлт, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар иргэдэд зөв мэдээлэл хүргэх зорилгоор  “Агаарын бохирдолт эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа. Сургалтанд Аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сумдын Эрүүл мэндийн байгууллагуудын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж, НҮБХС-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

   Сургалтын үйл ажиллагааны нээлтэнд ЭМГ-ын дарга Л. Дамдинсүрэн, НЭМТөвийн дарга Ж. Лхагвасүрэн, аймгийн УЦУОШАлбаны Ус орчны шинжилгээний хэлтэсийн дарга Б.Мандахбаяр нар оролцож, Эрүүл мэндийн ажилтанууд агаарын бохирдлын талаар нэгдсэн нэг мэдээлэлтэй байж, иргэд, хамт олонд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг хийх арга зүйтэй байх, бусдыг үлгэрлэн нөлөөлөх талаар зөвлөн сургалтанд амжилт хүслээ.

   Сургалтаар НЭМТ-ийн дарга Ж. Лхагвасүрэн төвийн сургалтанд хамрагдсанаар судалгааны үр дүнд суурилсан шинэ мэдээлэлүүд болон Монгол Улсын Их хурлын даргын  ивээл дор зохион байгуулагдсан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөнд оролцогчдоос гаргасан зөвлөмжийг танилцуулж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцлага хийлээ. Мөн Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх, Мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн нар агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлж буй асуудлаар УИХ-ын гишүүн С. Оюун, ЭМСЯ-ны НЭМ-ийн хэлтсийн дарга П. Оюунцэцэг, НЭМ-ийн хүрээлэнгийн  Анагаах Ухааны доктор Б.Цогтбаатар, НЭМ-ийн сургуулийн багш нар зэрэг олон олон эрдэмтэн судлаачдын судалгаа, нотолгоонд үндэслэсэн мэдээллийг НЭМА-уудадаа хүргэлээ.

     Мөн Ус цаг уур орчны шинжилгээний албаны хэлтэсийн дарга Б. Мандахбаяр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын агаарын бохирдолтын төлөв байдал, нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулан ярилцсан.Сургалтын төсгөлд Эрүүл мэндийн газрын удирдлагын төлөөлөл оролцогчидтой харилцан ярилцсан ба оролцогчид агаарын бохирдлын талаар судалгаа, нотолгоотой нэгдсэн мэдээлэлтэй болж, амьдралдаа хэрэгжүүлэх эрмэлзлийг бий болгож чадсан сургалт болсон талаар сэтгэл ханамжтай үнэллээ.

        Сургалтын үйл ажиллагааг орон нутгийн Мөрөн телевиз болон ЛХА телевизээр нийт иргэдэд сурталчлан ажилласан ба Үндэсний телевизийн мэдээнд орон нутгийн төлөөлөгчөөр дамжуулан хүргүүллээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл