Сэлэнгэ аймагт 29 цэг, 11 түр цэгт 4200 гаруй хүнийг дархлаажуулалтанд хамруулаад байна

Сэлэнгэ аймагт 29 цэг, 11 түр цэгт 4200 гаруй хүнийг дархлаажуулалтанд хамруулаад байна


Сэлэнгэ аймагт  Аймгийн засаг даргын 2016 оны 5-р сарын 9-ны өдрийн А/116-р тушаалын дагуу аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн хэмжээнд улаанбурхан-улаануудын эсрэг дархлаажуулалтанд 18-30 насны залуучуудыг  хэрхэн бүрэн хамруулах  зохион байгуулалтын талаар хэлэлцэж  ЭМГ-ын даргын тушаалаар  бүх сумдыг 5 бүсэд хувааж бүсүүдийг  ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн онцгой комиссын гишүүн зэрэг 3 хүн хариуцан бэлтгэлийг хангуулж  хяналт тавьж ажиллаж байна.    

Аймгийн хэмжээнд 5-р сарын 12-ны өдөр  дархлаажуулалтын ажил зэрэг эхлэж   байнгын 29 цэг, 11 түр цэгт    4200 гаруй хүнийг дархлаажуулалтанд хамруулаад байна.                                                                                                     

Аймгийн онцгой комиссын гишүүд  Аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, ОБГ, Цагдаа, ЭМГ, МХГ, Хилийн цэрэг,  БСГ ,хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон.

Холбоотой мэдээ, мэдээлэл