Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв тоног төхөөрөмжөөр хангагдлаа


    Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл мэнд, спортын яам, ЭМСХХ-5 төслийн хүрээнд Төв аймгийн нэгдсэнэмнэлгийн Цусны салбартөв нь48 нэр төрлийн 312.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, суурилуулан үйл ажиллагааны нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Цус судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул, Нэгдсэн эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, цусны салбар төвийн их эмч Б.Тунгалагтамир болон бусад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.

   Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв нь даршилсан улаан эс, улаан эсийн өтгөрүүлэг, шингэн сийвэн гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол тоног төхөөрөмжөөр хангагдсанаар одоошинэ хөлдүү сийвэн, ялтаст эсийн өтгөрүүлэг, угаасан улаан эс, цагаан эсгүйжүүлсэн улаан эс, криопреципитат, К сийвэн зэрэг 9нэр төрлийн бүтээгдэхүүнүйлдвэрлэх боломжтой боллоо. Мөн зориулалтын зөөврийн хөргөгч, хөлдөөгчөөр хангагдсан нь хөдөө орон нутагт цуссэлбэлтийнүеийнаюулгүйбайдлыгбэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Зөвхөн үйлдвэрлэл явуулаад зогсохгүй лабораторийн 4 багц болон сургалт сурталчилгааны сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдав.

   Аймгийн Засаг дарга Д.Баярбат хэлсэн үгэндээ “Шинэчлэгдсэн эмнэлэг-шинэлэг үйлчилгээ” төслийг амжилттай хэрэгжүүлж хүний нөөц, тоног төхөөрөмж, үйлчилгээ, барилга байгууламжийн шинэчлэл хийж байгаа энэ цаг үед энэхүү шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаад аймгийнхаа ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлсэн бол Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул хэлэхдээ манай аймгийн цусны салбар төв нь 9 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой болж байгаад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, салбарын нийт ажилчдын өмнөөс талархал илэрхийлж, энэхүү суурьлуулсан тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж аймгийнхаа ард иргэдэд аюулгүй найдвартай цус цусан бүтээгдэхүүнээр хангаж үйлчлэх болно” гэв.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл