БУЛГАН АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

БУЛГАН АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


      ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх” ажлын хүрээнд ТСА-ны их эмч Г.Батзул, СМЗТ-ийн операторч Б.Хандаа нар Булган аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. 

   ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Г.Батзул Булган аймгийн ЭМГ-ийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Норжмаа, статистикч их эмч Б.Урангаваа, АНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цолмон, чанарын албаны дарга н.Цэрэндаваа нартай уулзаж, дэмжлэгт хяналт хийх ажлын удирдамжийг танилцуулж, “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дах  нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардуулав.

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “ Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай  хамтран ажиллаж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны үндсэн 4 үзүүлэлтийн талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “ Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай  хамтран ажиллаж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл