ОРХОН АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

ОРХОН АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


 

ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх ” ажлын хүрээнд ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг, СМЗТ-ийн ЭБЭЭ хариуцсан операторч Ч.Эрдэнэчимэг нар Орхон аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. 

   Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийж ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч Ц.Отгонцэцэг Орхон аймгийн ЭМГ-ын дарга Г.Баясгалан, БОЭТ-ийн  эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Ганболд уулзаж, дэмжлэгт хяналт хийх зорилгоо танилцуулан “ Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II ”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “ Монгол улс дах  нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” номыг гардуулав.

   Орхон аймгийн БОЭТ нярайн тасаг, “Нөхөн үржихүйн цогц төв”-ийг байгуулан ажиллаж байгаа, эхийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөх өрөөг тохижуулсан улсын хэмжээний анхдагч эмнэлэг юм. Төрөх тасаг, нярайн болон хүүхдийн тасагт ЭМСЯ-ны болон бусад төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгээр засвар, үйлчилгээ хийгдэж, өрөөний зохион байгуулалтыг оновчтой шийдсэн нь халдвар гарах эрсдэлээс сэргийлсэн, үйлчлүүлэгчдэд тав тухтай, ээлтэй орчин бүрдүүлж чаджээ. 2015 онд хийгдсэн дэмжлэгт хяналтын үеэр бусад эмнэлгийн тэргүүн туршлагыг ажлын байранд нь очиж судлах харилцагч байгууллагын эмч нарын хүсэлтийг үндэслэн Орхон аймгийн БОЭТ-ийн туршлагыг судлуулахаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Булган аймгийн ЭМГ-ын эх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Норжмаа нартай хамтран ажиллав.

   Дэмжлэгт хяналтын үеэр аймгийн ЭМГ-ын УТХ-ийн дарга, статистик мэдээллийн мэргэжилтэн Т.Бурмаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн н.Батцэнгэл, БОЭТ-ийн чанарын албаны дарга н.Энхмаа, чанарын албаны менежер Б.Болор-Эрдэнэ, статистикч бага эмч н.Эрдэнэчимэг, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Ганболд, төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган, нярайн тасгийн эрхлэгч н.Баттуяа, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Булган аймгийн ЭМГ-ын эх хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Норжмаа нартай уулзан, харилцан ярилцаж, ЭМС-ын 244, 333, 224 тоот тушаалын дагуу нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, нярайн эндэгдлийг хэлэлцэх, шийдвэр зөвлөмж гаргах талаар санал бодлоо солилцож, шинэ санаа тэргүүн туршлагаас суралцлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл