ДОРНОД АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

ДОРНОД АЙМАГТ ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


    ЭХЭМҮТ-ийн ТСА-наас 2016 оны 2-р улиралд эрүүл мэндийн байгууллагын “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийх” ажлын хүрээнд СМТ-ийн их эмч А.Оюунчимэг, ТСА-ны ажилтан Б.Болорцэцэг нар Дорнод аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

            Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэл цуглуулалтанд дэмжлэгт хяналт хийж ЭХЭМҮТ-ийн СМТ-ийн их эмч А.Оюунчимэг Дорнод аймгийн ЭМГ-ын дарга Х.Хулан, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Оюунтунгалаг, Анхан шатны тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Энхзаяа, Хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Хэрлэн, БОЭТ-ийн захирал Д.Должин, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Энхчимэг, Чанарын албаны дарга У.Ашиймаа, Хүүхдийн тасгийн эрхлэгч Баярмаа, Төрөх тасгийн нярайн эмч Дэлгэрмаа нартай уулзаж, дэмжлэгт хяналт хийх зорилгоо танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дах нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардууллаа.

2015 онд хийгдсэн дэмжлэгт хяналтын үеэр бусад эмнэлгийн туршлагыг ажлын байранд нь очиж судлах харилцагч байгууллагын эмч нарын хүсэлтийг үндэслэн Сүхбаатар аймгийн ЭМГ-ын хүүхдийн мэргэжилтэн Ж.Нарандэлгэр Дорнод аймгийн туршлагыг судлаж, БОЭТ-ийн Төрөх тасаг, Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцав. 

ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.

Холбоотой мэдээ, мэдээлэл