ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДАРХАН-УУЛ,СЭЛЭНГЭ АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙН ТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНД ДАРХАН-УУЛ,СЭЛЭНГЭ АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


   ЭХЭМҮТ-ийн ТСА-наас эрүүл мэндийн байгууллагын “Эх,хүүхдийн өвчлөл, эндэгдлийнтандалтынтогтолцооны мэдээлэл цуглуулалтанддэмжлэгт хяналт хийх” ажлын хүрээндТСА-ны дарга Т.Гантуяа, ТСА-ны ажилтан П.ОрхонтуулнарСэлэнгэаймагт, Д.Батдэлгэр, З.Алтанзул нар Дархан-Уул аймагт ажиллаж мэдээ, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.ГантуяаСэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, ЭТХ-ийн дарга П.Сэлэнгэ, ЭЗУХ-ийн дарга Д.Бадмаа, НЭМХ-ийн дарга Н.Даваасүрэн, Эх, хүүхэд хариуцсан мэргэжилтэн Б.Дашзэвэг, АНЭ-ийн Ерөнхий эмч Б.Чулуунцэцэг, АНЭ-ийн Чанарын менежерЦ.Сонинбаярнартай;Д.БатдэлгэрДархан-Уул аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга М.Мөнхбаатар, ЭТҮХ-ийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Батцэнгэл, ЭБЭ-ийн ерөнхий мэргэжилтэн С.Ариунаа, Чанар аюулгүй байдлын мэргэжилтэн Г.Энхтуяа, НЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч В.Шаравжамц нартай уулзаж,дэмжлэгт хяналт хийх ажлын зорилгыг танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”,“Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”,“Монгол улс дах  нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” номыг гардуулав.

   ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд аймгийн ЭМГ, НЭ-ийн эмч, мэргэжилтнүүдэд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”-г танилцуулав.

   2015 онд хийгдсэн дэмжлэгт хяналтын үеэр харилцагч байгууллагын эмч нараас гарсан хүсэлтийг үндэслэн бусад эмнэлгийн туршлагыг ажлын байранд нь очиж судлуулах зорилгоор 2016 онд Сэлэнгэ  аймгийн ЭМГ-ын эх, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Дашзэвэгийг Дархан-Уул аймагт туршлага судлуулахаар ажиллуулав. 

   Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийнбайгууллагатай хамтран ажиллаж мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл