ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙНТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНДДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНДСОНГИНО-ХАЙРХАН, ЧИНГЭЛТЭЙ, БАЯНЗҮРХ, БАГАНУУР, НАЛАЙХ, ЭХЭМҮТ, АМАРЖИХ ГАЗАРТ АЖИЛЛАВ

ЭХ, ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙНТАНДАЛТЫН ТОГТОЛЦООНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАНДДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХҮРЭЭНДСОНГИНО-ХАЙРХАН, ЧИНГЭЛТЭЙ, БАЯНЗҮРХ, БАГАНУУР, НАЛАЙХ, ЭХЭМҮТ, АМАРЖИХ ГАЗАРТ АЖИЛЛАВ


    ЭХЭМҮТ-ийн ТСА-наасэрүүл мэндийн байгууллагын"Эх,хүүхдийн өвчлөл, эндэгдлийнтандалтынтогтолцооны мэдээлэл цуглуулалтанддэмжлэгт хяналт хийх, хариу арга хэмжээ авах” ажлын хүрээндТСА-ны их эмч, мэргэжилтнүүд Улаанбаатар хотын Сонгино-хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Багануур, Налайх, ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт ажиллав. 

   Уг ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны их эмч, мэргэжилтнүүд дүүрэг, амаржих газрын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж хариу арга хэмжээ,дэмжлэгт хяналт хийх ажлын зорилгыг танилцуулан “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”,“Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага”, “Монгол улс дахнөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагад гардуулав.ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх ажлын хүрээндмэргэжилтэнд “Монгол улс дах эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II” номыг танилцуулав.

   Дүүрэг, НЭ, Амаржих газарт эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцооны талаар хэрэгжүүлж буй тушаал шийдвэрийн биелэлт, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем-1.0’’ програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, 2015 он, 2016 оны 1-р улирлын мэдээллийн бааз, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, өсвөр үеийн эрүүл мэндийн мэдээллийн бодит байдлын хэрэгжилтэнд хяналт хийж, тухайн эрүүл мэндийн байгууллагатай  хамтран ажиллаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн. 

Холбоотой мэдээ, мэдээлэл