Яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яамны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл


Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  • Монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, энэ талаарх Мянганы хөгжлийн зорилтыг хангах;
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өөрчлөлтийг хийж, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;
  • Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Биеийн тамир, спортын хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний биеийн тамирын үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх.