Эрүүл мэндийг дэмжих сангаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний санал авч байна.

Эрүүл мэндийг дэмжих сангаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний санал авч байна.


2017 оны 05 сарын 16

Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, журам батлагдсантай холбоотой ТА БҮХНИЙГ нийгмийн эрүүл  мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх  үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналаа бидэнд ирүүлэхийг урьж байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

1. Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээ:

- халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;

- халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;

- орчны эрүүл мэндийг хамгаалах;

- осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг  бүрдүүлэх;

- сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;

- эмийн зохистой хэрэглээ;

- эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.

 2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээ.

3.  Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ.

Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна:

 

- төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн;

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн;

- төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөл бүхий;

- төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл бүхий;

- төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоолол хийсэн байх;

- төсөл хэрэгжүүлэгч нь “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нотолгоо баримт бүхий.

Дээрхи шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний саналаа 2017 оны 05 сарын 17-ноос 2017 оны 06 сарын 17-ны хооронд тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт бичгээр болон майл хаягаар (otgonsukh@moh.gov.mn) тус тус ирүүлнэ үү.