Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт


Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө  тавьж шийдвэрлүүлнэ.

1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;

3.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;

4.Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/

5.НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/

6.Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эм зүйч, эмч, мэргэжилтний дипломын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/

7.Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан /Холбогдох байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, улсын бүртгэлд бүртгүүлсэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, импортлосон бүтээгдэхүүний талаар тайланд тусгана./

8.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Тусгай зөвшөөрөл сунгагдсаны дараа тушаана/.

- Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг Улаанбаатар банк, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс (ЭМЯ), 2611180373- дансанд тушаана.