Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р чуулган эхэллээ : Таван Толгой ХК

Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р чуулган эхэллээ

Ази Номхон Далайн Орнуудын Клиникийн Патологич, Лабораторийн эмч нарын Нийгэмлэгийн 15-р чуулган болж байна. Уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын бодлого нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орчин үеийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилтэт технологийг нотолгоонд суурилуулан нутагшуулах, технологийн төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох юм. Лаборатори, патологи чиглэлд бидний түүчээлэн барьж ажиллах эрхэм зорилго бол чадавхжсан хүний нөөц, өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологи, түүний үнэлгээ, мэдрэг болон өвөрмөц чанар сайтай урвалж оношлуур, монгол хүний онцлогт тохирсон арга аргачлалыг нэвтрүүлэх юм. Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн салбарт олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байгаагын нэг тод жишээ нь бол “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр юм. Бид тус хөтөлбөрийг Дэлхийн түвшинд жишиг хөтөлбөр болгон “Дэлхийн хепатитын өдөр-2018”-ыг өөрийн эх орондоо

Сэтгэгдэл